---
title: "Claude, ChatGPT-ээс тэмдэглэл, хурлаа асуух | act.mn"
description: "Claude, ChatGPT, Cursor зэрэг AI аппаа холбоод, тэндээсээ тэмдэглэл, хурлынхаа талаар асууна. AI апп таныг зөвшөөрсний дараа л холбогдох бөгөөд юу ч засаж, устгахгүй."
source: "https://act.mn/ai-apps/"
---

# AI аппаасаа тэмдэглэл, хурлаа асуу

Claude, ChatGPT зэрэг AI аппаа холбовол тэндээсээ тэмдэглэл, хурлаа хайж, уншуулж, асууж болно.

[Үнэгүй турших](https://app.act.mn)

## Холбож болох аппууд

* Claude
* ChatGPT
* Codex
* Cursor
* Raycast
* Бусад MCP апп

## AI апп юу хийж чадах вэ

* Тэмдэглэлээс тань хайна. Хурлын тэмдэглэл, хураангуй ч үүнд орно.
* Тэмдэглэл болон хурлын бичвэрийг уншина.
* Тодорхой өдрүүдэд болсон хурлуудыг жагсаана.
* Ажлуудыг тань жагсаана.
* Зөвшөөрвөл хуанлийн хурлууд, тэдгээрийн оролцогчдын нэрийг уншина.
* Зөвшөөрвөл манай багт таны нэрээр санал хүсэлт илгээнэ.

Зөвхөн таны өөрийн тэмдэглэл, хурлыг уншина. Юу ч засахгүй, устгахгүй.

## Хэрхэн холбох вэ

1. Тохиргооны “AI аппууд” хэсгээс аппаа сонгоно.
2. Тэнд гарах зааврын дагуу аппдаа нэмнэ.
3. Бүртгэлээрээ нэвтрээд “Зөвшөөрөх” товчийг дарна.

Холбосон аппаа тэндээсээ хүссэн үедээ салгаж болно.
