AI аппаасаа тэмдэглэл, хурлаа асуу
Claude, ChatGPT зэрэг AI аппаа холбовол тэндээсээ тэмдэглэл, хурлаа хайж, уншуулж, асууж болно.
Үнэгүй туршихХолбож болох аппууд
- Claude
- ChatGPT
- Codex
- Cursor
- Raycast
- Бусад MCP апп
AI апп юу хийж чадах вэ
- Тэмдэглэлээс тань хайна. Хурлын тэмдэглэл, хураангуй ч үүнд орно.
- Тэмдэглэл болон хурлын бичвэрийг уншина.
- Тодорхой өдрүүдэд болсон хурлуудыг жагсаана.
- Ажлуудыг тань жагсаана.
- Зөвшөөрвөл хуанлийн хурлууд, тэдгээрийн оролцогчдын нэрийг уншина.
- Зөвшөөрвөл манай багт таны нэрээр санал хүсэлт илгээнэ.
Зөвхөн таны өөрийн тэмдэглэл, хурлыг уншина. Юу ч засахгүй, устгахгүй.
Хэрхэн холбох вэ
- Тохиргооны “AI аппууд” хэсгээс аппаа сонгоно.
- Тэнд гарах зааврын дагуу аппдаа нэмнэ.
- Бүртгэлээрээ нэвтрээд “Зөвшөөрөх” товчийг дарна.
Холбосон аппаа тэндээсээ хүссэн үедээ салгаж болно.